ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, БАЙГАЛЬ ОРЧИН

Бодлого

Ажилчдынхаа эрүүл мэнд болон аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах, байгаль орчинд сөрөг нөлөө хамгийн бага байхаар үйл ажиллагаагаа удирдан чиглүүлэх нь компаний үндсэн үүрэг гэж бид үздэг. Бид зөвхөн ажлын байрыг осол гэмтэл, өвчлөлөөс ангид байлгахын тулд биш, манай хамт олны гишүүн бүр ажил дээрээ ч, гэртээ ч өдөр тутмын амьдралдаа аюулгүй байдлыг анхаардаг дадал зуршлыг төлөвшүүлэх зорилгоор аюулгүй ажиллагааны соёлыг хөгжүүлэн ажиллаж байна. Дээрх зорилгод хүрэхийн тулд компани дараах зарчмуудыг хатуу мөрдлөг болгодог:

• Ажилчид Хөдөлмөрийн Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагааны үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлан нэр төртэй биелүүлэхэд шаардлагатай ур чадвар болон мэдлэгийг олгох, сургалт явуулах

• Тухайн ажилтан зөвхөн өөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төлөө биш, ажлын байранд хамт ажиллаж байгаа хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө анхаарал тавин ажиллах үүргээ биелүүлэх

• Эрүүл мэнд, аюулгүй байдал эсвэл байгаль орчинд нүүрлэх аюул эрсдлийг илрүүлж, гэмтэл болон гарз хохиролоос урьдчилан сэргийлэх хяналтын системийг ашиглан эрүүл, аюулгүй ажлын байрыг цогцлоох