хүний нөөцийн

Бодлого

Компанийн бизнесийн амжилтыг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг нь хүний нөөц юм. Хүний нөөц нь байгууллагын бусад нөөцүүдийг бодвол баялаг, үйл ажиллагаанд оролцохын хирээр улам бүр хөгжин дэвжиж байдаг бөгөөд ажилтан бүрийн авъяас чадвар, нөөц боломжийг нээн илрүүлж хөгжүүлэх, тэдний санаачлагыг дэмжих, урамшуулах, зорилгоо хэрэгжүүлэх эрмэлзэл төрүүлэх, дэмжлэг үзүүлэх, орчин бүрдүүлэхэд хүний нөөцийн менежментийн гол зорилго чиглэнэ. Хүний нөөц-ажилтан байгууллага хоорондын холбох, харьцах гүүр болж ажилладаг. Хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт бол ажилтнаа байнгын сургалтанд хамруулахад орших ба сургалтын хуваарийн дагуу ажилтныг хэрэгцээ шаардлагатай сургалтанд хамруулж, үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах ур чадварыг эзэмшүүлдэг