Блокны тоо:

18 блок

Айлын тоо:

2145 айл

Үйлчилгээний төв:

2 үйлчилгээний төв

Сургууль цэцэрлэг:

1200 хүүхдийн сургууль, 600 хүүхдийн цэцэрлэг

Ашиглалтанд орох:

2024 он

Явцын хувь:

55%

Давуу тал

- Хотын А зэрэглэлийн бүсэд - 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй - 100% бүрэн цутгамал 16 болон 23 давхруудтай - Өрөөний таазны өндөр 290см - Бүргэд хаалга, домофон систем - Аргон агаартай 3 давхар вакуум цонх - Автомашины ил 300, дулаан 250 зогсоолтой. - Ногоон байгууламжид 20 гаруй төрлийн мод таригдана. - Хүүхдийн тоглоомын талбай нь Дани улсын Kompan брэндийн тоглоомуудаар тоноглогдсон. - 1200 хүүхдийн сургууль - 600 хүүхдийн монтессори сургалттай цэцэрлэг

Дэлгэрэнгүй мэдээлэл

Баянзүрх цогцолбор хороолол нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 13-р хороо, 14-р хороолол, гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ё хэсгийн 19га газрыг хамарсан Улаанбаатар хотын төв цэг болох Сүхбаатарын талбайгаас 3,4км зайд их хотын А зэрэглэлийн бүсэд үнэ цэнэ улам өсөх байрлалтай бөгөөд цогцолбор хорооллын хэмжээнд авто замын сүлжээг бий болгож хотхоны түгжрээг бүрэн шийдсэн, 4 зүг 8 зохист орц гарцтайгаараа хамгийн том давуу талтай юм.

 

Оршин суугчдынхаа аюулгүй тайван байдлыг эрхэмлэн бүрэн камержүүлж, хүүхдийн тоглоомын талбайг авто машины зам болон зогсоолоос ногоон байгууламжаар тусгаарлан өгснөөрөө бас нэг давуу талтай.

 

Бидний хэрэгжүүлж буй төсөл нь Улаанбаатар хотыг 2025 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд гэр хороололд дахин төлөвлөлт хийж инженерийн хангамж, дэд бүтцийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, гэр хорооллын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

 

Бүрэн цутгамал хийцлэлтэй бөгөөд 8 баллын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй, сүүлийн үеийн шинэ техник, технологийг ашиглан хэрэглэгчийн хүсэл сонирхол нийцсэн, тааз өндөртэй, агаар сэлгэлт сайтай, шалнаас тааз хүртэл цэлгэр том цонхтой, өдрийн нарыг бүтэн үзэх архитектурын зөв зохион байгуулалттай орон сууцны хороолол билээ.


Өрөөний сонголтууд:

16 давхар орон сууц нь өрөөний 6 сонголттой.

·         1 өрөө 35,45мкв

·         1 өрөө 35,47мкв

·         1 өрөө 35,51мкв

·         2 өрөө 48,86мкв

·         2 өрөө 51,13мкв

·         3 өрөө 65,71мкв

23 давхар орон сууц нь өрөөний 4 сонголттой.

·         2 өрөө 56,5мкв

·         3 өрөө 79,9мкв

·         4 өрөө 95,8мкв

·         Дуплекс загвар 135мкв

Орон сууц бүр терасс үнэгүй дагалдах бөгөөд дээд зэрэглэлийн орон сууц юм.

 

Үйлчилгээний төвийн тайлбар:

·         Хувцасны брендийн дэлгүүр

·         Үнэт эдлэл, чимэглэлийн дэлгүүр

·         Үнэртэй, гоо сайхны дэлгүүр

·         Банк, банк санхүүгийн төв

·         Спа, гоо сайхан

·         Бассейн, жакузи, саун

·         Ресторан, стейк хаус

·         Хими цэвэрлэгээ

·         Супермаркет