Бидний тухай

“Ай Энд Жи Интернэшнл” ХХК нь 2016 онд байгуулагдсан бөгөөд “Ай Энд Жи Инженеринг”, “Ай Энд Жи Дизайн”, “Ай Энд Жи Хаус”, “Мастер зууч” гэсэн 4 салбар компани байгуулан барилга угсралт, зураг төсөл, архитектур, үл хөдлөх зуучлалын чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өдгөө 2145 айлын “Баянзүрх цогцолбор хороолол”, 448 айлын “Баянзүрх апартмент ”, 195 айлын “Stone residence” орон сууцны төслүүд болон 12 айлын “Бурхант Вилла”, 94 айлын “Diamond Villa” гэх мэт хаус төслүүд дээр 150 гаруй ажилтан албан хаагчдыг ажлын байраар ханган ажиллаж, цар хүрээгээ тэлсээр байна.

 

Бид барилгадаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийг ашиглан, цоо шинэ стандартыг бий болгож, Монголын хамгийн том “БАЯНЗҮРХ ЦОГЦОЛБОР ХОРООЛОЛ”-ыг аз жаргалтай гэр бүлүүдэд зориулан бүтээн байгуулж эхлээд байна.

 

Тус “БАЯНЗҮРХ ЦОГЦОЛБОР ХОРООЛОЛ”-ын 18 блок, 16 болон 23 давхар, 100% бүрэн цутгамал, 2145 айлын орон сууцыг 5-8 жилийн хугацаанд цогцлоох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хэрэв бидний үйл хэрэг цаг хугацаандаа хэрэгжих юм бол Улаанбаатар хотын өнгө үзэмжид үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй халдварт өвчин жил бүр дэлгэрч байгаа өнөө үед хөрсний бохирдлыг арилгаж, хүлэмжийн болон угарын хийг их хэмжээгээр бууруулахад чухал ач холбогдолтой төсөл юм.

 

Бид төслүүд дээрээ зүлэг, бут сөөг, олон төрлийн модыг тарьж ургууланНОГООН ДЭЛХИЙ, НОГООН ИРЭЭДҮЙ гэсэн уриаг ямагт эрхэмлэн ажилласаар ирсэн билээ. Та бидний үр хүүхдүүд, хойч үе цэвэр агаар, аюулгүй өсч том болох бүхий л нөхцөлөөр хангагдах ёстой!

 

Бид “БАЯНЗҮРХ ЦОГЦОЛБОР ХОРООЛОЛ”-ын оршин суугчдын боловсрол, амар тайван амьдрах бүхий л нөхцөлийг хангахыг зорьж, 1200 хүүхдийн сургууль, 600 хүүхдийн цэцэрлэг бүтээхээр төлөвлөн ажиллаж байгаа нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа маш том хөрөнгө оруулалт юм.

 

Бид байгаль орчин удирдлагын тогтолцооны ISO:14001, барилга угсралт, борлуулалтын чанарын удирдлагын тогтолцооны ISO:9001, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны OHSAS:18001 гэсэн стандарт норм, нормативыг баримтлан “Ажилтан бол компанийн үнэт зүйл” гэдэг зарчмаар ажилладаг билээ.

Бидний үнэт зүйлс

Зорилго.

Эхэлсэн ажлаа чанартай дуусгаж, залуу гэр бүлийг чанартай бат бөх орон сууцаар хангаж, харилцагч, хамтран ажиллагсадаа дээдлэн, хариуцлагатай байж, үнэ цэнийг бий болгож, Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулан, улсдаа шилдэг групп компани болох нь бидний туйлын зорилго юм.

Бидний зорилго

Зорилт.

21-р зууны техник технологийг ашиглан чанартай тохилог орон сууцыг зорилтот зах зээлд нийлүүлж, өнөөгийн чиг хандлагад мэдрэмжтэй байж, чадварлаг хамт олноор багаа бүрдүүлж хүний нөөцийг тогтвортой байлгаж, шинийг санаачилж Монгол улсын хууль дүрмээ чанд мөрдөн шилдэг татвар төлөгч, шилдэг ажил олгогч болох зорилт тавин ажиллана.

Бидний зорилт
Алсын хараа.

Итгэл – Худалдан авагч харилцагч, түншийнхээ итгэлийг алдахгүй, хариуцлагатай, найдвартай, мэргэшсэн байж СЭТГЭЛ ХАНАМЖ-ЧАНАР СТАНДАРТ-г бий болгоно.

Сэтгэл – Улс эх орны эдийн засагт хөгжлийн түүчээ болж компанийн тогтвортой өсөлт, залуу боловсон хүчнийг ажлын байраар хангаж, ажиллагсдын таатай орчинг хангахын төлөө эвсэг найртай, бүтээлчээр хамтран ажиллаж, сэтгэл, зүрхээ зориулна.

ЗүтгэлХамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан, ур чадвар ухаанаар бүтсэн шинэ хороолол, шинэ бүтээн байгуулалтыг хэрэглэгчиддээ санал болгож сэтгэл ханамжийг нь давуулан биелүүлж шинэ төсөл, шинэ бүтээн байгуулалтыг ар араас нь цогцлоож Монгол улсын барилгын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна.

Алсын хараа

УДИРДЛАГЫН БАГ