Ай Энд Жи Интернэшнл ХХК Танилцуулга

Манай компани 2015 оноос эхлэн улсынхаа хөгжил дэвшлийн нэг хэсэг болох барилга хот байгуулалтын салбарт, Монгол улсын БНбД, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг эрхэмлэн, байгууллага ба хувь хүмүүст захиалгын дагуу СЭТГЭЛ ХАНАМЖ-ЧАНАР СТАНДАРТ-г зорилго болгон ажиллаж байна. Манай компани мэргэжлийн дадлага туршлагатай бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй залуу болон дунд үеийн инженерүүд, мэргэжлийн 30 гаран ажилтантай ажил үйлчилгээ явуулж байна. Бид ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр барилгын бүх төрлийн угсралт фасад, гадна тохижилт, өрлөг шавар, засал чимэглэлийн ажлыг захиалагчийн хүсэл сонирхолд нийцүүлэн цаг хугацаанд нь гүйцэтгэж сайнаас дээш үнэлгээтэйгээр 10 гаруй барилгыг захиалагч болон хувь хүмүүст хүлээлгэн өгсөн байна.

 

Манай компани 2015-2017 онуудад туслан гүйцэтгэгч болон ерөнхий гүйцэтгэгчээр ажиллахдаа дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн:

  • "Оршил хотхон" 15 давхар
  • "Саруул хотхон" 15 давхар
  • "Оршил төв-2"
  • "Оршил резорт"
  • Нийслэлийн 73-р сургууль
  • Конфорт хотхон
  • Викториа таун
  • "Тунамал үйлс" ХХК-ийн аж ахуйн үйлдвэрийн барилга
  • Нью таун хотхон
  • Хангай хотхон ЦТП-үүд
  • Жуков хотхон
  • Гарден резидэнсэ хотхон
  • Тэмүүжин өрлөг сургууль